Үйлчилгээний нөхцөл

 

БЭЛЭН ШИЙДЭЛ АШИГЛАХ ЖУРАМ 

  1. Хэрэглэгч нь Грийн Софт ХХК-ийн бэлэн шийдэл санал болгох easyweb.mn, easyshop.mm сайтуудаас өөрийн хэрэгцээнд тохирох загварыг худалдан авсан тохиолдолд уг үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө. 
  2. Бэлэн шийдэл санал болгох easyweb.mn, easyshop.mm сайтууд дахь бэлэн вэбийн шийдлийн үйлчилгээнд ашиглагдах програмын эх код нь Үйлчилгээ үзүүлэгч талын өмч байна.
  3. Үйлчилгээний явцад цугларсан буюу загварыг худалдаж авсаны дараагаар тухайн сайтад цугларсан дата нь Хэрэглэгч талын өмч байна. 
  4. Системийн мэдээлэл шинэчлэх, контент хөгжүүлэлт, маркетинг идэвхжүүлэлтийг хэрэглэгч тал өөрөө  хариуцна.
  5. Бэлэн вэб сайтын үйлчилгээ нь зөвхөн агуулгыг засаад ашиглах боломж бүхий систем бөгөөд хэрэглэгч нь тухайн загвар дахь элементүүдийн оронд өөрийн танилцуулах, худалдаалах гэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг нөхөж оруулах замаар ашиглана. 
  6. www.easyweb.mn нь байгууллагын танилцуулга вэб сайтын бэлэн загваруудыг агуулсан платформ юм. 
  7. www.easyshop.mn нь бизнесийн байгууллага болон хувь хүмүүст бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалах, захиалга хүлээн авах, бараа материал хянах, төлбөр тооцоо хийх, тээвэрлэлтийг удирдах, брэндээ сурталчлах, өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд шаардлагатай бүхий л боломжоор хангасан платформ юм.
  8. Хэрэглэгч тал вэб хуудсаа олон хэл (англи, орос, хятад, япон гэх мэт) дээр хийлгэх бол орчуулга болон системд шивж оруулах ажлаа бүрэн хариуцна. Энэхүү заалт онлайн худалдааны сайтад хамаарахгүй.

  1. Үйлчилгээ үзүүлэгч тал агуулгын чанарт зөвлөгөө өгч болох бөгөөд агуулгын үнэн зөв эсэх, үг үсгийн алдааг Хэрэглэгч тал бүрэн хариуцна.
  2. Үйлчилгээ үзүүлэгчээс платформыг ашиглах заавар, гарын авлага, материал бэлдэх зөвлөгөөг хэрэглэгч өгөх үүрэгтэй. 
  3. Хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн өгсөн зааврын дагуу холбогдох сувгуудаар дамжуулан тусламж авна. 
  4. Хэрэглэгч бэлэн вэбийн загварынхаа бүтцийг эвдэлэхгүйгээр ашиглах ёстой бөгөөд эвдэлсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй болно. 
  5. Хэрэглэгч вэбийн бүтцээ эвдэлсэн эсвэл нэмэлтээр өөр сайтын хэсгийг дуурайлгаж хийлгүүлэх хүсэлтэй байгаа бол нэмэлт төлбөртэйгээр хийлгүүлнэ. 
  6. Хэрэглэгч өөрийн сонгосон загварын үндсэн боломжид байхгүй (хуудас, бүтээгдэхүүн, форм гэх мэт) нэмэлт боломж ашиглах бол борлуулалтын дараах үйлчилгээний журмын дагуу нэмэлт төлбөрийг төлж үйлчилгээг авна. 
  7. Хэрэглэгч нь захиалга үүсгэснээс хойш ажлын 3 хоногт багтаан сонгосон загварынхаа хураамжийг бүтнээр нь үйлчилгээ үзүүлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлнэ.
  8. Би журам, болон үйлчилгээний ерөнхий нөхцлийг хүлээн зөвшөөрч байна.

Хэрэглэгчийн мэдээлэл

Нэхэмжлэл очих и-мэйл тул байнга ашигладаг зөв хаяг оруулна уу!