Үйлчилгээний нөхцөл

БЭЛЭН ШИЙДЭЛ АШИГЛАХ ЖУРАМ 

1. Хэрэглэгч нь Грийн Софт ХХК-ийн бэлэн шийдэл санал болгох easyweb.mn, easyshop.mm, easybot.mn сайтуудаас өөрийн хэрэгцээнд тохирох вэб болон чатботын загварыг түрээслэн авсан тохиолдолд уг үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө. 
2. Бэлэн вэб болон чатбот шийдлийн үйлчилгээнд ашиглагдах програмын эх код буюу платформ нь Үйлчилгээ үзүүлэгч талын өмч байна.
3. Үйлчилгээг ашиглах явцад цугларсан буюу загварыг түрээслэн авсаны дараагаар тухайн сайтад цугларсан дата нь Хэрэглэгч талын өмч байна. 
4. Хэрэглэгч ашиглаж буй вэб болон чатбот бэлэн шийдлийнхээ мэдээллийг шинэчлэх, контент хөгжүүлэх, маркетинг идэвхжүүлэлтийг өөрөө  хариуцна.
5. Бэлэн вэб шийдлийн сайжруулалт болон бусад санал хүсэлтийг [email protected] хаяг илгээнэ.
6. Хэрэглэгч системийг ашиглахтай холбоотой заавар зөвлөгөө системийн админ доторх доорх сувгуудаар авна.

  • https://support.greensoft.mn/ Тусламжийн хүсэлт илгээх 
  • Админ дээрх чатаас тусламж авах 
  • Админ дээрх гарын авлагыг ашиглах 
  • Тусламж үйлчилгээний 77101251 (2) дугаарт холбогдох.

1. www.easyweb.mn - тэй холбоотой заалтууд

1.1 Бэлэн вэб сайтын үйлчилгээ нь зөвхөн агуулгыг засаад ашиглах боломж бүхий систем бөгөөд хэрэглэгч нь тухайн загвар дахь элементүүдийн оронд өөрийн танилцуулах, худалдаалах гэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг нөхөж оруулах замаар ашиглана. 
1.2 www.easyweb.mn нь байгууллагын танилцуулга вэб сайтын бэлэн загваруудыг агуулсан платформ юм. 
1.3 Хэрэглэгч www.easyweb.mn-ээс ашиглаж буй вэб хуудас дээрээ олон хэл (англи, орос, хятад, япон гэх мэт) нэмүүлэх боломжтой ба энэ тохиолдолд орчуулга болон хоёрдогч сайтад мэдээллээ оруулах ажлыг хэрэглэгч тал бүрэн хариуцна. Энэхүү заалт онлайн худалдааны сайтад хамаарахгүй.
1.4 Хэрэглэгчийн ашиглаж буй бэлэн вэб сайтын боломжид тусгагдаагүй шинэ модул нэмүүлэх, хуудасны тоо болон бүтээгдэхүүний лимит нэмүүлэх тохиолдолд нэмэлт төлбөр бодогдоно.
1.5 Хэрэглэгч өөрийн сонгосон загварын үндсэн боломжид байхгүй (хуудас, бүтээгдэхүүн, форм гэх мэт) нэмэлт боломж ашиглах бол борлуулалтын дараах үйлчилгээний журмын дагуу нэмэлт төлбөрийг төлж үйлчилгээг авна. 
1.6 Үйлчилгээ үзүүлэгч тал агуулгын чанарт зөвлөгөө өгч болох бөгөөд агуулгын үнэн зөв эсэх, үг үсгийн алдааг Хэрэглэгч тал бүрэн хариуцна.
1.7 Үйлчилгээ үзүүлэгчээс платформыг ашиглах заавар, гарын авлага, материал бэлдэх зөвлөгөөг хэрэглэгч өгөх үүрэгтэй. 
1.8 Хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн өгсөн зааврын дагуу холбогдох сувгуудаар дамжуулан тусламж авна. 
1.9 Хэрэглэгч бэлэн вэбийн загварынхаа бүтцийг эвдэлэхгүйгээр ашиглах ёстой бөгөөд эвдэлсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй болно. 
1.10 Хэрэглэгч вэбийн бүтцээ эвдэлсэн эсвэл нэмэлтээр өөр сайтын хэсгийг дуурайлгаж хийлгүүлэх хүсэлтэй байгаа бол нэмэлт төлбөртэйгээр хийлгүүлнэ. 
1.11 Хэрэглэгч нь захиалга үүсгэснээс хойш ажлын 3 хоногт багтаан сонгосон загварынхаа хураамжийг бүтнээр нь үйлчилгээ үзүүлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлнэ. 


2. www.easyshop.mn - тэй холбоотой заалтууд

2.1 www.easyshop.mn нь бизнесийн байгууллага болон хувь хүмүүст бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалах, захиалга хүлээн авах, бараа материал хянах, төлбөр тооцоо хийх, тээвэрлэлтийг удирдах, брэндээ сурталчлах, өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд шаардлагатай бүхий л боломжоор хангасан платформ юм.
2.2 Хэрэглэгч онлайн худалдааны бэлэн вэб шийдэлдээ golomt, qpay төлбөрийн хэрэгсэл холбохдоо тухайн үйлчилгээг үзүүлэгчид хандаж и-мерчантийн гэрээг хийсэн байна. Уг гэрээг хийсний дараагаар холболтын мэдээллийг үйлчилгээ үзүүлэгчид өгч төлбөрийн хэрэгслийн холболтоо нэмүүлнэ.
2.3 Хэрэглэгч бусад төлбөрийн хэрэгслийг( Store pay, pocket, TDB гэх мэт ) сайтдаа нэмэлтээр холбуулах боломжтой.
2.4 Хэрэглэгч www.easyshop.mn дээр бүтээгдэхүүнээ оруулах, захиалгын системтэйгээ ажиллах зааврыг вэб сайтын админ дотор гарын авлага хэсгээс үзнэ.
2.5 www.easyshop.mn дэх бэлэн шийдлүүд нь сарын төлбөртэй бөгөөд хэрэглэгч сарын төлбөрийг 12 сараар хийсэн тохиолдолд 13 дахь сарын төлбөрөөс чөлөөлнө.
2.6 Хэрэглэгч ашиглаж буй вэб дээрээ барааны үлдэгдэл буюу санхүүгийн системээ холбох боломжтой ба хэрэглэгч талын ашиглаж буй системээс хамаарч нэмэлт төлбөртэй ажил хийгдэнэ.


3. www.easybot.mn - тэй холбоотой заалтууд

3.1 www.easybot.mn нь бизнесийн салбарт онцлогт тохирсон бэлэн фэйсбүүк мессенжер чатбот шийдлүүдийг санал болгож буй платформ юм. Хэрэглэгч тус вэбээс өөрийн салбарт тохирсон бэлэн чатбот шийдлийг түрээслэн авч ашиглана.
3.2 Хэрэглэгч чатбот бэлэн шийдэл ашиглаж буй тохиолдолд сарын төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ. Сарын төлбөрийг 12 сараар хийсэн тохиолдолд 13 дахь сарын төлбөрөөс чөлөөлнө.
3.3 Хэрэглэгч түрээслэн ашиглаж буй чатбот бэлэн шийдэлдээ захиалга авах, төлбөрийн автомат шийдэл холбох, сэтгэгдэлд (коммент) хариулах болон сэтгэгдлээс захиалга үүсгэх зэрэг нэмэлт модулиудыг нэмэлт төлбөрөө төлж ашиглах, нэмүүлэх бүрэн боломжтой.
3.4 Хэрэглэгч нэг чатботыг нэг фэйсбүүк хуудсанд холбох боломжтой. Нэг чатботыг хоёр хуудсанд холбох тохиолдолд сарын төлбөр нэмэгдэнэ.
3.5 Хэрэглэгч чатботтой холбоотой заавар зөвлөгөөг системийн админ дотор заавар хэсгээс авна.


Би журам болон үйлчилгээний ерөнхий нөхцлийг хүлээн зөвшөөрч байна. 

 

Хэрэглэгчийн мэдээлэл

Нэхэмжлэл очих и-мэйл тул байнга ашигладаг зөв хаяг оруулна уу!